Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цахим сүлжээнд тархсан ХДХВ-ийн халдвартай холбоотой худал мэдээлэлд албан ёсны тайлбар өглөө. Тус байгууллагын мэдээлснээр, 1992 оноос хойш Монгол Улсад нийт 451 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2026 онд 24 шинэ тохиолдол нэмэгджээ. Нийт бүртгэгдсэн иргэдийн 73 нь нас барж, 40 нь гадаадад амьдарч байгаа бол 322 хүн буюу 95.2 хувь нь эмнэлгийн байнгын хяналт, эмчилгээнд хамрагдаж байна. ХӨСҮТ-өөс иргэдийг баталгаагүй, худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж, хувь хүний нууцыг хамгаалахыг уриаллаа.
Source : iKon.mn
Photo : iKon.mn


