Өмнөд Солонгосын эрх баригчид төрийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд 2031 он гэхэд 44 яам, агентлагийг Сөүлээс Сежон хот руу шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү томоохон нүүлгэн шилжүүлэлтэд 10 мянга орчим төрийн албан хаагч хамрагдах юм. Ирэх онд гэхэд 27 байгууллагыг нүүлгэж, түр түрээсийн байранд байрлуулахаар болжээ. Үүний дотор 2027 оны эхний хагаст Хувийн мэдээллийг хамгаалах комисс болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд шилжинэ. Сөүлээс 110 км-ийн зайд орших Сежон хот нь 2012 оноос хойш төрийн байгууллагуудын төвлөрөл болж эхэлсэн бөгөөд энэхүү шинэчлэл нь төрийн үйлчилгээг илүү үр дүнтэй болгох зорилготой юм.
Source : Sonin.mn


