Монголын зочлох үйлчилгээний салбарт анх удаа Michelin Key үнэлгээг хүртсэн тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотын ойролцоо, Богдхан уулын хормойд байрлах Аяан Залаат зочид буудал нь 2026 оны Michelin Guide-ийн жагсаалтад багтсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо үйлчилгээний чанар, орчны тав тух, зочдод үзүүлж буй цогц туршлага зэргийг харгалзан үздэг. Michelin-ийн мэргэжилтнүүд ямар нэгэн төлбөр хураамж, гишүүнчлэлээс хамааралгүйгээр бие даасан судалгаа хийж, тус зочид буудлыг онцолжээ. Forbes сэтгүүл ч мөн адил Аяан Залаат зочид буудлыг хотын төв болон байгалийн үзэсгэлэнт орчныг хослуулсан онцгой байршилтай хэмээн үнэлсэн байна.
Source : iKon.mn
Photo : iKon.mn


