АНУ-ын Сандийн үндэсний лабораторийн судлаачид New Glenn пуужингийн дэлбэрэлтийн хүчийг инфразвуурын долгионы тусламжтайгаар тооцоолжээ. Тус улсын 36 станцад бүртгэгдсэн 20 Гц-ээс бага давтамжтай долгионы мэдээлэлд үндэслэн дэлбэрэлтийн хүчийг 0.131 килотонн TNT-тэй тэнцүү гэж тогтоосон байна. Энэхүү үзүүлэлтийг 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын анхны дэлбэрэлтийн хүчтэй харьцуулахад New Glenn-ийн дэлбэрэлт бага зэрэг илүү хүчтэй байжээ. Гэсэн хэдий ч судлаачид энэхүү харьцуулалт нь зөвхөн дэлбэрэлтийн физик хүчний хэмжээг илэрхийлж буй бөгөөд хоёр ослын хор хөнөөл, үр дагавар ижил гэсэн үг биш болохыг онцолсон байна.
Source : Caak.mn
Photo : Caak.mn



