1990-ээд оны телевизийн цувралуудад тоглож үзэгчдийн талархлыг хүлээсэн жүжигчдийн тухай өгүүлжээ. Тухайлбал, Уругвайн жүжигчин Наталья Орейро «Зэрлэг сахиусан тэнгэр» цувралын Миллигийн дүрээр олон улсад танигдсан бол Америкийн жүжигчин Шерилин Фенн «Твин Пикс» киноны Одри Хорны дүрээр өвөрмөц хэв маяг, гоо үзэсгэлэнгээ гайхуулсан байна. Мөн Сара Мишель Геллар «Цус сорогчдын ангууч Баффи» цувралд ер бусын хүч чадалтай, зоригтой охины дүрийг чадварлаг бүтээснээрээ тухайн үеийн телевизийн хамгийн алдартай одуудын нэг болжээ. Эдгээр жүжигчид нь өөрсдийн дүр төрх, жүжиглэх ур чадвараараа 90-ээд оны телевизийн соёлд томоохон байр суурь эзэлсэн юм.
Source : Caak.mn
Photo : Caak.mn



