Есдүгээр сарын 10-ны Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан гадаадад хэлмэгдсэн 249 монгол иргэний нэр бүхий хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ тав дахь жилдээ боллоо. Энэхүү ёслолд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцсон байна. Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжимчид болон Дэчинравжайлин хийдийн лам нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв. 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Бутово болон Коммунаркад хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг ийнхүү жил бүр уламжлал болгон хүндэтгэдэг юм.
Source : iKon.mn


