Японд зохион байгуулагдаж буй 23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн Азийн наадамд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны эхний хоёр тоглолтоо хийлээ. Г.Болор-Эрдэнэ, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн, Г.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй баг Филиппиний эсрэг тоглож 19:12 харьцаагаар хожигдсон ч, удаах тоглолтондоо Казахстаныг 13:8-аар буулган авчээ. "А" хэсэгт багтсан манай тамирчид ирэх Лхагва гарагт Шри Ланкийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм. Нийт 16 баг өрсөлдөж буй тус тэмцээний хэсэг бүрийн тэргүүлэгчид шөвгийн наймд шууд шалгарах дүрэмтэй байна.
Source : iKon.mn
