Мезозойн эриний Цэрдийн галавын үед далай тэнгист амьдарч байсан Aquilolamna milarcae хэмээх эртний загас нь өвөрмөц гадаад төрхөөрөө ялгардаг. Гаднаасаа аварга загас болон скат загасны эрлийз мэт харагдах энэхүү амьтан нь үнэн хэрэгтээ эртний аварга загасны төрөлд хамаардаг байна. Ойролцоогоор 1.6 метр урт биетэй, хоёр метр хүрэхүйц өргөн сэлүүртэй энэ амьтан нь задгай далайд амьдардаг байжээ. Сүрдмээр төрхтэй ч махчин бус, харин планктоноор хооллодог байсан нь тогтоогдсон. Усанд сэлүүрээ ашиглан гулсаж, сүүлээрээ түлхэлт авч хөдөлдөг байсан энэ амьтан нь эрчим хүчээ хэмнэлттэй зарцуулах чадвартай байв.
Source : Caak.mn
Photo : Caak.mn



