Японы Айчи-Нагоя хотноо болох Азийн зуны спортын V паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Тус наадамд 45 орны 4000 орчим тамирчин 18 төрлөөр өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас 44 тамирчин 10 спортын төрөлд хүч үзэхээр бэлтгэлээ хангажээ. Ёслолын үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ багийн ахлагч болон тугч Э.Содномпилжээ нарт төрийн далбааг гардуулан өгсөн байна. Монголын пара тамирчид өмнөх наадмуудад нийт 29 медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцохыг албаны хүмүүс ерөөлөө.
Source : Sonin.mn
