Өмнө нь ажлын байран дээр орой болтол сууж ажиллахыг хичээл зүтгэлийн илэрхийлэл гэж үздэг байсан бол өнөөгийн Z үеийнхэн үүнийг өөрөөр харж байна. Тэдний хувьд ажлын цагийг уртасгах бус, харин үр бүтээмжтэй ажиллаж, тогтоосон хугацаанд ажлаа чанартай дуусгах нь илүү чухал юм. Цалингүйгээр илүү цагаар ажиллахыг тэд дэмждэггүй бөгөөд ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг. Өмнөх үеийнхэн ажлын хүндрэл, стрессийг зайлшгүй давах ёстой зүйл гэж үздэг байсан бол залуу ажилтнууд байнгын дарамт, туйлдал бүхий орчинд ажиллахаас татгалзаж байна. Хэрэв ажлын байр нь уян хатан бус, хувийн амьдралд нь сөргөөр нөлөөлж байвал тэд ажлаа солих эсвэл өөр боломжийг эрэлхийлэхэд бэлэн байдаг.
Source : Caak.mn
Photo : Caak.mn


