Монгол Улсын Тээвэр хөгжлийн банк БНХАУ-ын Шямэнь хотноо есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд үргэлжилж буй Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 26 дахь удаагийн үзэсгэлэнд оролцож байна. Тус банк нь Юанийн банк хоорондын төлбөр тооцооны системийн (CIPS) шууд оролцогчийн хувиар хоёр дахь жилдээ уг арга хэмжээнд оролцож байгаа юм. Үзэсгэлэнгийн хүрээнд хил дамнасан юанийн төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтууд болж байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн 70 гаруй санхүүгийн байгууллагын төлөөлөгчид цуглаж, олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Source : iKon.mn
Photo : iKon.mn


