“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас авсан 74 тэрбум төгрөгийн зээлээ төлөх шаардлагатай байгааг эх сурвалжид дурджээ. Хэрэв энэхүү их хэмжээний хөрөнгийг улсын төсөвт эргүүлэн төвлөрүүлбэл нийгмийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийх боломж бүрдэх юм. Тухайлбал, уг мөнгөөр 10-12 сургууль, эсвэл 20-22 цэцэрлэг барих боломжтой. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн хэд хэдэн эмнэлэг, оношилгооны төв байгуулах эсвэл 100 гаруй түргэн тусламжийн автомашин худалдан авч эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Одоогоор “Меланж” уурхай нь зээлийн барьцаа хөрөнгө болон үлдэж байгаа ажээ.
Source : Sonin.mn


