Дэлхийн технологийн тэргүүлэгч Huawei компани Монгол Улсад эрчим хүчний салбарт ашиглах орчин үеийн дэвшилтэт шийдлүүдээ танилцууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх, эрчим хүчний системийг илүү ухаалаг, найдвартай, үр ашигтай болгох зорилготой шинэ бүтээгдэхүүнүүдийг онцолсон байна. Дэлхий нийтээр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явц эрчимжиж буй өнөө үед технологийн шинэчлэл нь салбарын гол хөдөлгөгч хүч болж байгааг тус компани онцоллоо. Huawei нь өндөр бүтээмжтэй, ухаалаг удирдлага бүхий ногоон эрчим хүчний шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжих зорилготой ажиллаж байна.
Source : iKon.mn
Photo : iKon.mn


