1910 онд АНУ-ын Орегон мужийн Портленд хотод байгуулагдсан Portland Knitting Company нь хожим Jantzen нэрээр алдаршсан усны хувцасны брэндийн эхлэл болжээ. Жон Зентбауэр, Карл Янтцен болон С.Р. Зентбауэр нарын үүсгэн байгуулсан тус компани нь анх сүлжмэл эдлэл, оймс үйлдвэрлэдэг байв. 1913 онд сэлэлтийн клубын гишүүдийн хүсэлтээр хүйтэн усанд сэлэхэд тохиромжтой, дулаан ноосон хувцас бүтээсэн нь усны хувцасны салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан юм. Биеийн хэлбэрийг тодотгосон, уян хатан энэхүү загвар нь тухайн үедээ шинэлэг шийдэл болж, усанд сэлэгч болон шумбагчдын таашаалд нийцжээ. Ийнхүү энгийн сүлжмэлийн үйлдвэрээс эхлэлтэй тус компани нь орчин үеийн усны хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох эхлэлийг тавьсан түүхтэй.
Source : Caak.mn
Photo : Caak.mn



