2026 оны Victoria’s Secret загварын шоу нь олон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн болж өнгөрлөө. Шоуг Белла Хадид цэцэгсийн сэдэвтэй өвөрмөц хувцас, том далавчтайгаар нээсэн бол Кайли Женнер анх удаа тайзнаа гарч, 50 сая ам.долларын үнэлгээтэй 4400 алмаазаар чимэглэгдсэн алдарт Fantasy Bra-г танилцууллаа. Мөн Ирина Шейк цасан цагаан далавчтайгаар олны анхаарлыг татаж, Эльза Хоск хамгийн том далавчнуудын нэгийг зүүж алхсан байна. Энэ удаагийн арга хэмжээнд Алекс Консани цорын ганц трансжендер моделийн хувиар оролцсон нь загварын салбарын олон талт байдлыг харуулсан чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Source : Caak.mn
Photo : Caak.mn



