Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог ч яагаад ийм байдгийг нь тэр бүр анзаардаггүй зарим зүйлийн цаад шалтгааныг тайлбарлажээ. Тухайлбал, онгоцонд тамхи татахыг хориглосон хэдий ч ариун цэврийн өрөөнд үнсний сав байрлуулсан байдаг нь зөрчил гаргагчид ишийг аюулгүй унтрааж, гал түймрийн эрсдэлээс сэргийлэх зорилготой аж. Мөн ном хэвлэх технологийн онцлогоос шалтгаалан хуудасны тоо таарахгүй үед хоосон хуудас үлдэх тохиолдол гардаг бөгөөд үүнийг алдаа гэж ойлгохоос сэргийлж тэмдэглэгээ хийдэг байна. Түүнчлэн харанхуйгаас гэнэт хурц гэрэлд гарахад найтаах үзэгдэл нь хүний нүдний хараа болон найтаах рефлексийг хариуцдаг мэдрэлүүд хоорондоо ойр байрладагтай холбоотой биологийн хариу үйлдэл юм.
Source : Caak.mn
Photo : Caak.mn


