1951 оны наймдугаар сард Францын Пон-Сент-Эспри хотод оршин суугчид гэнэт сэтгэцийн хямралд орж, хий юм харах, түрэмгий авирлах зэрэг хачирхалтай шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс бие дотор нь могой мөлхөж байна гэж хашхирах, өөрийгөө онгоц гэж итгэн цонхоор үсрэх зэрэг аймшигтай үйлдлүүдийг гаргаж байв. Эмнэлгийн ажилтнууд эхэндээ энэ үзэгдлийн шалтгааныг тогтоож чадаагүй ч хожим нь үр тарианд ургадаг спорын мөөгөнцрөөр бохирдсон гурилаас болж иргэд хордсон болохыг тогтоожээ. Уг мөөгөнцөр нь хүний мэдрэлийн системд хүчтэй нөлөөлж, таталт өгөх болон сэтгэцийн өөрчлөлт үүсгэдэг аюултай бодис байсан нь тодорхой болсон байна.
Source : Caak.mn
Photo : Caak.mn


