Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг. Прокурорын байгууллага нь улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Энэ хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хүсэлт, иргэдийн өргөдлийг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгадаг. 1990 оноос хойш прокурорын байгууллага нь энэхүү хуулийн дагуу 24,907 хэрэгт хяналт тавьжээ. Үүний үр дүнд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 2,779 хүнийг прокурорын шийдвэрээр хэлмэгдсэнд тооцон цагаатгасан байна. Мөн ял шийтгүүлсэн 24,592 хүнийг цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд хандаж, асуудлыг шийдвэрлүүлж байгаа юм.
Source : iKon.mn


